Нүүр хуудас

Удирдамж


“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ 2025”

Нэг. Тэмцээний зорилго

  • 1.1. Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны “Нийтийн биеийн тамир, спортын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн захиргааны төв байгууллагын ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршино.

  • 1.2. Тэмцээнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын сайд нарын 2018 оны ‘Журам батлах тухай” 84/А/130 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Засгийн газрын цом спортын тэмцээний журам”-ыг баримтлан явуулна.

Хоёр.Ерөнхий зүйл

  • 2.1. Спортын төрөл, бүрэлдэхүүн:

    • 2.1.1. Сагсан бөмбөг/эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 10 хүртэлх тамирчин/

    • 2.1.2. Волейбол /эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 10 хүртэлх тамирчин/

    • 2.1.3. Шатар /эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 3 тамирчин/

    • 2.1.4. Ширээний теннис /эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 3 тамирчин/

    • 2.1.5. Дартс / эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 тамирчин/

    2.2. Тэмцээнийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулна. (Тэмцээн болох өдөр, цаг, зохион байгуулах газрыг техникийн зөвлөгөөний үеэр эцэслэн зарлана)

    • 2.2.1. Сагсан бөмбөг 2025.10.16-18 Буянт-Ухаа спорт цогцолбор

    • 2.2.2. Гар бөмбөг 2025.10.16-18

    • 2.2.3. Шатар 2025.10.14 “Барилгын хөгжпийн төв” ТӨҮГ

    • 2.2.4. Ширээний теннис 2025.10.15 “Оч” клуб

    • 2.2.5. Дартс 2025.10.14 “Тэмүүлэл дартс мастер” клуб

  • 2.3. Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг хавсралтад заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны тэмцээн зохион байгуулах цахим шуудан (binderiya@mudch.gov.mn)-аар ирүүлнэ. Тэмцээнд оролцох тамирчид журамд заасан баримт бичгийг цээж зургийн хамт хавсарган ирүүлэхдээ өөрийн овог, нэр, гар утас, нийгмийн даатгалын лавлагаа, байгууллагын нэр зэрэг мэдээллийг заавал бичнэ. (хариуцах мэргэжилтэн: Б.Биндэрьяа, утас:99258265, Б.Хосбаяр утас: 99994426)

  • 2.4. Тэмцээний техникийн зөвлөгөөн:

    • 2.4.1 Техникийн зөвлөгөөн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хурлын зааланд 14:00-16:00 цагийн хооронд явагдана.

    • 2.4.2. Техникийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч, төрөл тус бүрийн ахлах шүүгч, зохион байгуулагчийн төлөөлөл, тэмцээнд оролцох байгууллагын багийн ахлагч болон 1 тамирчны хамтаар оролцоно.

    • 2.4.3. Техникийн зөвлөгөөнөөр тоглолтын дэг, хуваарь, хугацаа, тоглолтын дараалал, оноолтыг эцэслэнэ.

  • 2.5. Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаа:

    • 2.5.1 “Засгийн газрын цом-2025” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагт “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т болох бөгөөд баг, тамирчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.

    • 2.5.2. Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон яамдын удирдлага оролцоно.

    • 2.5.3. Тэмцээний медальт байранд шалгарсан баг, тамирчдын шагнал гардуулах хаалтын ажиллагаа 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т болно.

    • 2.5.4. Тэмцээний нээлт, хаалтын жагсаалд спорт зааланд баг тамирчид яамдын туг, далбаатай жагсана.

Гурав.Баг тамирчид тавигдах шаардлага

  • 3.1. Тэмцээнд оролцох баг тамирчдыг тухайн байгууллагаас томилогдсон багийн ахлагч удирдаж, зохион байгуулна.

  • 3.2. Тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг тусгай маягтын дагуу бөглөж, баталгаажуулсан байна.

  • 3.3. Шатрын тэмцээний мэдүүлэгт тоглогчдын тоглох ширээний дугаарыг зааж өгөх ба тэмцээний үеэр тухайн дугаарыг солих боломжгүй.

  • 3.4. Баг тамирчид тэмцээний дүрэм, журам болон зохион байгуулагчийн зааврыг баримтлах бөгөөд хөгжөөн дэмжигчид хувийн сахилга батыг чандлан сахина.

  • 3.5. Тамирчид тод ялгарах өнгийн, ар өвөрт нь хувийн дугаар бүхий тоглолтын ижил өмсгөлтэй байна.

  • 3.6. Хувцасны өнгө ижил эсвэл төстэй байх тохиолдолд талбайн эзэн буюу зүүн /урд/ талд бичигдсэн баг тоглолтын өөр өмсгөл өмсөнө.

Дөрөв.Тэмцээний заавар

  • 4.1. Техникийн зөвлөгөөн дээр тэмцээний төрөл тус бүрээр сугалаа сугалж, оноолт, хугацаа, дарааллыг тогтооно. Тухайн тоглогч /албан хаагчийн иргэний үнэмлэх, томилогдсон тушаал, ажлын үнэмлэхийг шалгаж тэмцээнд оролцох эрх /мандат/ олгоно.

  • 4.2. Тэмцээнтэй холбогдон гарч болох маргаантай асуудлыг тухайн байгууллагын багийн ахлагч албан хүсэлт гаргаж зохион байгуулагчид өгч, тэмцээний ерөнхий шүүгчтэй хамтран шийдвэрлэнэ. Талбайн шүүгч зөвхөн тухайн тоглолттой холбоотой асуудлыг шийдвэрлэнэ.

  • 4.3. Багт гаднын тамирчин оролцсон эсэхийг тухайн төрлийн тэмцээний шүүгч, зохион байгуулагч болон тэмцээнд оролцогч байгууллагын багийн ахлагч, дасгалжуулагч нараас гаргасан хүсэлтээр дахин шалгана. Гомдол гаргах тохиолдолд дэнчин 500,000 (таван зуун мянган) төгрөгийг зохион байгуулагчийн дансанд байршуулна.

  • 4.4. Дэнчинг гомдол гаргах үндэс батлагдсан тохиолдолд тухайн дэнчин гаргасан багт бүрэн буцааж төлнө. Хэрэв гаргасан гомдол үндэслэлгүй бол 400,000 (дөрвөн зуун мянган) төгрөгийг зохион байгуулагч талд, гомдолд холбогдсон тамирчинд 100,000 (нэг зуун мянган) төгрөгийг тус тус өгнө.

  • 4.5. Энэ зааврын 4.3-т заасны дагуу маргаан гарч батлагдсан, гаднын тамирчин оруулсан тохиолдолд тухайн төрлөөс багаар нь хасна.

  • 4.6. Маргааны нотлох баримтыг үндэслэн Засгийн газрын цом оролцогч байгууллагын багийн ахлагч нар хуралдаж шийдвэрлэнэ.

  • 4.7. Энэхүү удирдамжаар зохицуулагдаагүй бусад нөхцөл байдал үүсвэл уг асуудлыг тухайн спортын төрлийн олон улсын холбооноос гаргасан дүрэм, журам болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нарын 2018 оны “Журам батлахтухай” 84/А/130 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Засгийн газрын цом спортын тэмцээний журам”-ын дагуу шийдвэрлэнэ.

  • 4.8. Сагсан бөмбөгийн тэмцээнд талбай дээр эрэгтэй 5, эмэгтэй 5 тамирчин тус бүр оролцоно. Хэсгийн тоглолтууд эрэгтэй 10, эмэгтэй 8 минутаар 2 ээлж явагдах бөгөөд тэнцсэн тохиолдолд 5 минут сунгаж ялагчийг тодруулна. Финалын тоглолтууд 10 минутаар 2 ээлж явагдах бөгөөд тэнцсэн тохиолдолд 5 минут сунган ялагчийг тодруулна.

  • 4.9. Волейболын тэмцээнд талбай дээр эрэгтэй 6, эмэгтэй 6 тамирчин байх бөгөөд багийн бүрэлдэхүүн дутуу үед тоглолтод оролцохыг хориглоно.

  • 4.10. Тухайн төрөлд оролцож буй баг тэмцээн эхлэх цагтаа талбайд гараагүй тохиолдолд 5 минут хүртэл хүлээх бөгөөд хэтэрсэн тохиолдолд тухайн багийг хожигдсонд тооцно.

  • 4.11. Тэмцээнд оролцож байгаа баг өөрийн тамирчдыг “Тамирчдын гэнэтийн ослын даатгал”-д хамруулан оролцуулж болно. Даатгалд хамруулах асуудлыг өөрсдийн сонголтоор шийдвэрлэнэ.

Тав. Дүгнэх, шагнал урамшуулал

  • 5.1. Тэмцээний зохион байгуулалтын хураамжид байгууллага тус бүр 5.0 сая төгрөгийг техникийн зөвлөгөөн болох өдөр бэлнээр хураалгана.

  • 5.2. Медалийг сагсан бөмбөг, волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин, Дартс төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 тамирчин, шатар, ширээний теннис төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 3 тамирчнаар тооцож олгоно.

  • 5.3. Тэмцээний бүх төрлийн нийлбэр дүнг бага онооны системээр дүгнэнэ. Тэмцээний бүх төрөлд оноо өгөх байдал: I байр 1 оноо, II байр 2 оноо, III байр 3 оноо, IV байр 4 оноо, Ү-Л/Ш байр 5 оноо, 1Х-ХИ байр 9 оноо, ХИ1-Х1У байр 13 оноо, ХУ-ХУ! байр 15 оноо тус тус байна.

  • 5.4. Энэхүү зааврын 4.2-4.5 дахь заалтыг зөрчсөн баг, тамирчныг тухайн төрлийн сүүлийн байранд орсонд тооцож 15 оноо өгнө.

  • 5.5. Зарим төрлийн тэмцээн ажлын өдрүүдэд таарч байгаа тул тэмцээнд оролцож байгаа албан хаагч нарыг тухайн өдрийн ажпаас чөлөөлөх, оролцох нөхцөл боломжоор хангахыг тухайн байгууллагын багийн ахлагч, удирдлага хариуцна.

  • 5.6. Тэмцээнд оролцогч байгууллага нь оролцоогүй тэмцээний төрөл тус бүрд хамгийн сүүлийн байранд орсонд тооцож 15 оноо өгнө.